Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээг шинэчлэн байгууллаа

НИТХ-аар батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам”, “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнгөрсөн сард ААН, байгууллагуудтай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу шинэчлэн байгуулж, хариуцлагын тогтолцоог сайжруулах үүрэг даалгавар өгсөн.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ААН, байгууллагуудтай байгуулах “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”-ний төслийг шинэчлэн боловсруулжээ. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, ААН, байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт ярилцлагыг хуулийн хүрээнд зохион байгуулан гэрээг эцэслэн тохиролцсон байна. Мөн НЗДТГ болон УБЗАА-наас санал авч нэгтгэн Улаанбаатар хотын  ерөнхий менежерээр хянуулан энэ сарын 1-ний өдөр тээвэрлэлтийн болон санхүүжилтийн гэрээг байгууллаа.

Шинэчилсэн гэрээ нь зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн автобусны өнгө үзэмж, тээврийн хэрэгслийн дотор, гадна цэвэрлэгээ, ачаалалтай цагийн зохицуулалтаас гадна хариуцлагын тогтолцоог сайжруулсанаар илүү онцлогтой юм гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан