Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдвээр хэлэлцүүлэг хийнэ

Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар боллоо.

Үндэсний хэлэлцүүлгийн зорилго нь монгол орны бэлчээр ашиглалт, хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг бүрдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.

Мөн энэ үеэр “Монгол Улсын бэлчээр нутгийн өнөөгийн төлөв байдал”, “Бэлчээрийг ашиглах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх арга замууд, үр дүн сургамж”, “Малчдын бүлгийн зохион байгуулалтад үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээг хэрэгжүүлсэн туршлага”, “Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх асуудлууд”, “Малчдын санаачлагаар бэлчээр ашигласны хураамжаар суманд эрсдэлийн сан бүрдүүлж, зарцуулсан туршлага сургамж” зэрэг сэдвээр илтгэл, танилцуулга хийж, төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх аж.

Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнуудаас гадна 21 аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн удирдах газрын дарга, нар болон малчид, тариаланчдын төлөөлөл нийт 850 гаруй хүн оролцож, үндэсний хэлэлцүүлгээс санал зөвлөмжийг гаргана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан