Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
ЗАВХАН АЙМАГ ШИНЭ АВТОБУУДАЛ, ОНОШЛОГООНЫ ТӨВТЭЙ БОЛНО

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн тав тухтай байдлыг хангахуйц АВТОТЭЭВРИЙН ТӨВ-үүдийг Архангай, Хэнтий, Дорноговь зэрэг аймгуудад ашиглалтад оруулж, стандартын шаардлага хангасан орчинд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон албаны бусад хүмүүс Завхан аймагт шинээр баригдах Авто вокзал, оношлогооны төвийн барилгын шавыг тавилаа. 
Авто вокзал, оношлогооны төвийн барилгыг “Хөх хайрхан трейд” компани барихаар шалгарсан бөгөөд ирэх аравдугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулах юм. Тус барилга нь 337.3м2 талбайтай, гадна талбай 1000 м2, гадна зам талбайн тохижилт, гадна гэрэлтүүлэг, авто зогсоол, ногоон байгууламж, гадна хашаа, автобусны зогсоолын саравч барьж байгуулах зэрэг ажлууд тусгагджээ. Оношлогооны заал, хүлээлгийн танхим, Касс, Диспетчер, кафе, эх хүүхдийн өрөө, эмчийн өрөө, ажилчид, үйлчлүүлэгчдийн ариун цэврийн өрөө зэргийг багтаасан МУ-ын MNS 50:44 2010, MNS 63:00 2011 автовокзалын стандартыг хангасан байхаар төлөвлөгджээ. Завхан аймгийн автотээврийн төв нь өөрийн автовокзал, техникийн хяналтын үзлэгийн төвийн барилгагүй бөгөөд одоогоор түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Жилд дунджаар 35.4 мянган зорчигчид үйлчлэх автовокзал, 9.7 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийх төв байгуулагдах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан