Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Дархан-Уул аймаг шинэ Төрөх эмнэлэгтэй боллоо

Дархан хотын ирээдүйн эздийг өлгийдөн авах шинэ төрөх эмнэлэг 5 дугаар сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ. Уг 50 ортой амаржих газрын барилгын ажлыг Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2018 оны 8 дугаар сараас эхлүүлсэн. Дээрх төсвийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Б.Жавхлан нарын дэмжлэгтэйгээр аймаг, орон нутгийн удирдлагууд Улсын төсөвт тусгуулж, төрөх эмнэлгийн төсөл ажил хэрэг болсон байна. Нэгдсэн эмнэлгийн амаржих тасаг 1972 онд анх байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө энэхүү амаржих тасаг нь зориулалтын тусдаа байртай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг болон өргөжлөө.

 Манай аймгийн хэмжээнд жилд 2400 орчим эх төрдөг байна. Мөн Сэлэнгэ аймаг төдийгүй Улаанбаатар хотоос жирэмсэн эхчүүд ирж төрөх нь сүүлийн жилүүдэд ихэссэн талаар аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл хэлж байна. Тус төрөх эмнэлгийн барилгыг “Жи Жи Ай” ХХК барьсан бөгөөд орчин үеийн стандартад нийцүүлэн шилэн кабель, хяналтын камер, дуут хонх зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Аймгийн Засаг дарга С.Насанбат орны асуудлыг дөрвөн сумын удирдлагуудад санал тавьснаар шийдвэрлэсэн байна. Мөн тэрбээр эмнэлгийн бусад тоног төхөөрөмжүүдийг УИХ-ын гишүүд болон аймаг, сумдын дэмжлэгтэйгээр үе шаттайгаар шийдвэрлэж байгаа талаар хэлж байсан юм. Улс үндэстэн бүрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал байдаг. Уг асуудлыг эн тэргүүнд Дарханчууд тавьж өнөөдөр 3 давхар 50 ортой байраа ийнхүү ашиглалтад орууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан