Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
 “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөг болно

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтаж Иргэний нисэхийн ерөнхий газраас “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийг энэ сарын 18-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Уг арга хэмжээнд ИНЕГ-ын алба, салбарууд, МИАТ, Аэромонголиа, Изинис зэрэг агаарын тээвэрлэгч компаниуд, Нийслэлийн боловсролын газар, ШУТИС-ийн Механик, инженерийн сургууль, Отгонтэнгэр их сургууль зэрэг нийт 20 гаруй байгууллага оролцож нисэхийн салбарт хэрэгтэй мэргэжлийг сурталчлах, дотоод, гадаадын ямар сургуульд ямар мэргэжлээр сурч болох, нисэхийн салбарт эрэлттэй мэргэжлүүдийн талаар ерөнхий боловсролын сургууль болон, их, дээд сургууль төгсөгч залуус, эцэг эхчүүдэд мэдээлэл өгч сурталчлах юм.

Бүтэн өдөр үргэлжлэх өдөрлөгийн үеэр “Залуу бүргэд”, “Нислэг төв”-ийн бага оврын агаарын хөлөгтэй танилцах, сургалтын төхөөрөмж дээр агаарын хөлөг жолоодож үзэх зэрэг сонирхол татахуйц танилцуулгууд мөн багтжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан