Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарлаа. Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Тавдугаар сарын 15-наас 29 хүртэл буюу 14 хоногийн хугацаатай зарлагдаж буй уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүд бүтээлээ нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордны 13 давхарт авчирч өгөх юм.

Энэхүү уралдааны архитектур, орон зайн төлөвлөлтөд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог, түүх, хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэлтэй байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж. Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь нийслэлийн ЗДТГ-т үлдэх бөгөөд шилдэг санаа, шийдэл гаргасан оролцогч тохижилтын зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэй оролцох юм байна.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан