Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
МИАТ ТӨХК ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжийг шалгаруулдаг уламжлалын дагуу 2018 оны“ТОП-100” аж ахуйн нэгжийг тодруулж алдаршууллаа.

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХКэдийн засгийн хөгжлийн гол хөшүүрэг болж, улсын татварын орлогыг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан амжилтаараа 2018 оны “ТОП-100” аж ахуйн нэгжээр тодорсон байна.

“ТОП-100” аж ахуйн нэгжийг тодруулахдаа Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн аж ахуйн нэгжүүдийн тухай жилийнорлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг харгалзан тодруулдаг бөгөөд МИАТ компани сүүлийн 4 жил дараалан ийнхүү “ТОП-100” аж ахуйн нэгжээр шалгарч байна.  МИАТ компани 2018 онд олон улсын 9, орон нутгийн 1 чиглэлд нийт 2,294 удаагийн аяллаар 712,545 зорчигч тээвэрлэсэн нь түүхэндээ хамгийн олон зорчигч тээвэрлэсэн үзүүлэлт юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан