Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Анх удаа “Улаанбаатарын уулзалт” олон улсын арга хэмжээ зохион байгуулна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь байгуулагдсан цагаасаа хойш олон улсын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, туршлага хуваалцах ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зарласан “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн жилийн ажлын хүрээнд 2019 онд бид хэд хэдэн олон улсын уулзалт, арга хэмжээнүүдийг Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Үүнд:

1.  Олон улсын Хэрэглэгчийн байгууллага хоорондын туршлага солилцох “Улаанбаатарын уулзалт” – 6 дугаар сар

2.  Азийн хөгжлийн банк, Японы Шударга худалдааны хорооны дэмжлэгтэйгээр Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагын удирдлагуудын дээд хэмжээний уулзалт – 7 дугаар сар

3.  Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр “Бүс нутгийн өрсөлдөөний байгууллагуудын олон улсын хурал” - 9дүгээр сар

4.  Өрсөлдөөний Улсын зөвлөгөөн – 10 дугаар сар

5.  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой, тэмдэглэлт өдрийг 11 дүгээр сард тус тус зохион байгуулах юм.

Эдгээр олон улсын уулзалт, арга хэмжээнүүдээс хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага хоорондын харилцан сайн туршлагаа хуваалцах, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилготой “Улаанбаатарын уулзалт” олон улсын арга хэмжээг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан 2019 оны 06 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулах гэж байна.

Дэлхийн улс орнуудын хэрэглэгчийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сайн туршлагаас хуваалцах, нөгөө талаар улс орон, байгууллагынхаа үйл ажиллагааг олон улсад сурталчлан таниулах чухал ач холбогдолтой “Улаанбаатарын уулзалт” олон улсын арга хэмжээнд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Кувейт гэх мэт улсуудын хэрэглэгчийн байгууллагын зочид төлөөлөгчид оролцож илтгэл, мэдээлэл хийх талаар мэдэгдээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан