Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Манай улс “Дэлхийн эрүүл мэндийн чуулган”-ы Ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж байна

Дэлхийн эрүүл мэндийн 72 дугаар чуулган Женев хотноо энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийлээ. Чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.

Энэ удаагийн чуулганд ДЭМБ-ын гишүүн 194 орны Эрүүл мэндийн сайд тэргүүтэй төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллага болон олон улсын бусад байгууллагын нийт 3500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Чуулганыг нээж ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос “Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг эрчимжүүлж, хүн бүрт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хэрэгцээтэй үедээ санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломжийг бүрдүүлэхэд илүү санаачлагатай, эрчтэй ажиллах нь чухал” болохыг онцоллоо.

Тэгэхээр өнгөрөгч жил тус чуулган нь ДЭМБ байгуулагдсаны 70 жил, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх Алма-Атагийн тунхаглал батлагдсаны 40 жилийн ой тус тус тохиож, дэлхийн эрүүл мэндийн төлөөллүүд нэгэн дээвэр дор уламжлал ёсоор чуулж байсан. Харин энэ удаад хүн бүр эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хэрэгцээтэй үедээ санхүүгийн хүндрэлгүйгээр авах боломж, гарц бүрдүүлэхийн төлөө чуулж байна.

Манай орны хувьд, энэ жилийн чуулганы Ерөнхий хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь анхны тохиолдол юм.

Дашрамд дуулгахад, ДЭМБ нь НҮБ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн агентлаг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан