Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хүүхдийн баяр тэмдэглэх нэгдсэн хөтөлбөрийг маргааш нийтэд мэдээлнэ

 “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” нийслэлийн Засаг даргын 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрийн А/409 дугаар захирамжийн дагуу ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг тавдугаар сарын 22-ний өдөр Хангарди ордонд зохион байгууллаа.

Хурлыг ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа удирдан явуулж, ажлын хэсгийн нарийн бичиг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон холбогдох гишүүд үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж санал хүсэлтээ нэгтгэлээ. Энэ жилийн төв талбайн баярын тоглолтыг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон хариуцан ажиллаж байгаа бөгөөд ерөнхий найруулагчаар тус театрын ерөнхий найруулагч МУСТА М.Ариунтуяа ажиллаж байна.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нийслэлийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 24-ний өдөр нийтэд мэдээлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан