Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
 Нийслэлийн удирдах ажилтнуудын улиралд нэг удаа зохион байгуулдаг өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо.

Зөвлөгөөний үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй "Хашаа хайс" нэгдсэн арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа.

"Хашаа хайс" нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 102 байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Чингэлтэйд 14, Баянголд 21, Баянзүрхт 16, Сүхбаатарт 16, Хан-Уулд 3, Сонгинохайрханд 13 нийт 83 байршилд газар чөлөөлөх ажлыг хийгээд байна.

Цаашид хашаа, хайс чөлөөлөх ажлын хүрээнд өмчийн газруудыг бүртгэлжүүлж, хамгаалалтад авах, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын хүрээнд гудамж, зам талбай бүтээн байгуулалтын ажлуудтай уялдуулж хийх, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах гэрээ буюу эрх зүйн бичиг баримтыг шинэчлэн өөрчлөх, иргэн, хуулийн этгээд, олон нийтэд мэдээллийг хүртээмжтэй, нээлттэй хүргэж, тэдний оролцоог ханган, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахад чиглүүлж ажиллахаар төлөвлөөд байна

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан