Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Байгаль хамгаалагчдыг чадавхжуулах ээлжит сургалт боллоо

БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Монголын Байгаль орчны иргэний зөвлөл, Нийслэлийн Байгаль орчны газраас хүрээлэн буй орчны гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлох, хяналт шалгалт хийх стандарт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдвүүдийн хүрээнд мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгууллаа.

Сургалтаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Дотоод хэргийн их сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхим, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, МХЕГ-ын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын холбогдох албан хаагчид сургагч багшаар ажиллаж байгаль хамгаалагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосноос үүдэн ойн санд учирч болзошгүй эрсдэл, хүрээлэн буй орчны гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, баримтжуулан, мэдээлэхэд байгаль хамгаалагчдыг бэлтгэж байгаагаараа сургалт илүү ач холбогдолтой боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна. Мөн сургалтад нийслэлийн Байгаль орчны газрын 33 байгаль хамгаалагчдаас гадна Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дархан-Уул аймгуудад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл 27 иргэн оролцлоо.

Энэхүү сургалт нь Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль хамгаалагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулж буй 5 дахь удаагийн сургалт бөгөөд энэ онд байгаль хамгаалагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд ил тод, шуурхай хүргэх зорилгоор архив, албан хэрэг хөтлөлтийн, компьютерийн  хэрэглээний программуудын, эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга зүйн сургалтуудыг тус тус зохион байгуулаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан