Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
ЖДҮХС-гийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд сургалт зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан  “Санамж бичиг”, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдтэй уулзах уулзалт, төсөл бичиг арга зүйн сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд өчигдөр зохион байгууллаа.

Уулзалтаар Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн ажиллах журам, төсөлд хамрагдах чиглэл, төсөл бичих ерөнхий ойлголт арга зүй зэрэг сэдвээр иргэдэд сургалт зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч О.Ганбаатар, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Төгс-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн Зээлийн мэргэжилтэн Э.Золбаяр, НХХААГ-ын Эрчимжсэн мал аж ахуйн газрын дарга Д.Баярсайхан, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв ОНӨТҮГ-ийн сургалт хариуцсан мэргэжилтэн Н.Эрдэнэбаатар, дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Ариунболд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн О.Уянга нар байлцав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан