Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Сайн дурын багш нар бэлтгэгдлээ

  Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлж байна.

 Төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрхийн төвшинд болзошгүй гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Аюулгүй ирээдүй айл өрхөөс…” уриан дор “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяныг өрнүүлж байна.

“Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяны хүртээмжийг нэмэгдүүлэх, төслийн гамшгийн менежментийн багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэх  зорилгоор сайн дурын багш бэлтгэх сургалтыг энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 Сургалтад 9 дүүргийн төсөл хэрэгжиж буй зорилтот 9 хорооны 54 иргэнийг хамруулан, гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” сургалтын модулийн сургагч багшаар бэлтгэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан