Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
 “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулжээ

Нийслэлийн ИТХ-ын өчигдрийн хуралдаанаар “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцэх асуудалтай холбогдлуулан төлөөлөгч П.Баярхүү “Энэ компани байгуулагдаад гурван жил болсон дорвитой ажил хийгээгүй. Оруулж ирж байгаа дүрмийн өөрчлөлтөд зарим зүйлийг нарийн тусгах хэрэгтэй байсан. Тухайлбал, төсвийн мөнгөөр хийх ажил руу орж, давуу байдлаа ашиглан хувийн хэвшлийн хийж болох ажлыг аваад байж болохгүй. Бодлогын түвшинд, зөвлөх, дэмжих чиглэлээр ажиллах ёстой” гэсэн саналыг хэлсэн.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Яг үнэндээ Ардчилсан намын үед байгуулсан “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК байгуулагдсанаасаа хойш дорвитой ажил хийгээгүй нь үнэн. Хувийн бизнес хийдэг хүмүүс цугласан, хулгай хийдэг газар болсон байсан. Тиймээс л өөрчилье, шинэчилье, ном журмаар нь ажилуулъя гэж энэ дүрмийн өөрчлөлтийг хийж байгаа” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Энэ байгууллага жигд тогтмол, өгөөжтэй ажиллах ёстой. Гэтэл хууль давсан дүрэмтэй байсан болохоор өөрчлөлт оруулах гэж байгаа. Тиймээс хууль дүрэмд нийцүүлж өөрчилж байгаа юм. Нэгэнт урсгал зардлыг нь дааж байгаа юм чинь эдийн засгийн үр өгөөж нэхэх ёстой” гэсэн юм. Ийнхүү тус асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчид санал нэгтэй дэмжлээ.

Нийслэлийн ИТХ-ын үдээс хойших хуралдаанаар мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцэх товтой байсан.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм батлах тухай асуудлыг хэлэлцэхэд тодруулах зүйлс байгаагийн дээр төлөөлөгчдийн саналыг тусгах шаардлагатай хэмээн үзэж ирэх зургаа дугаар сарын 30-ны өдөр болох хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулах горимын саналыг төлөөлөгч Ц.Байгалмаа, Н.Батсүмбэрэл нараас гаргасан. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс гарсан саналыг хүлээн авч, дүрэмд тусгаж оруулж ирэх чиглэл өгч уг асуудлыг хойшуулсан юм.

Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхэд төлөөлөгчдийн ирц хангалтгүй гэж үзсэн учраас ирэх долоо хоногийн пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан