Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хүүхдүүдийнхээ төлөө хичээж, зөв амьдарна

Ял эдэлж буй гурван эмэгтэйг шүүхийн шийдвэрээр хугацаанаас нь өмнө суллалаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангиас суллагдаж буй Э-тэй ярилцлаа.  

-Ял эдэлж байхдаа хүүхдээ төрүүлсэн гэж сонслоо. Хүүхэд нь гайгүй юу?

-Энд ирэхдээ жирэмсэн байсан. Одоо хүүхэд маань 2 сартай. Эмнэлгийн тусламж шаардлагатай байгаа. Гэхдээ одоо суллагдаж байгаа болохоор алзахгүй. Хамт олон маань ч тусална гэсэн. 

-Уучлаарай, ямар хэрэг үйлдээд ял сонссон юм бэ?

-Би  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  /Залилах/ гэмт хэрэг үйлдэж 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Хялбар аргаар мөнгө олох шуналдаа хөтлөгдөн бусдыг хохироож байсандаа маш ихээр харамсаж байна. Миний том хүүхэд одоо 4 настай. Дүү минь асарч хамгаалж байгаа. Би эрүүл мэндийн байгууллагад үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Сардаа 350.000 төгрөгийн цалинтай. Банкны зээл төлнө, нөхөр болох хүн архи ууна, намайг байнга зодож, доромжилдог байлаа. Амьдрал хүнд байсан ч буруу аргаар мөнгө олох хүсэлдээ автсандаа харамсаж байна. Бусдыг хохироож, тун ухаангүй үйлдэл хийснээ хорих байгууллагад ирээд сайн ойлгож ухаарсан. Хүүхдээ хүртэл энэ хүйтэн хананы цаана төрүүлж, давхар яллуулж яваадаа туйлын их харамсаж сууна. Манай нөхөр гэх хүн намайг хорих ял авснаас хойш сураг тасарсан. 

-Суллагдаад ажилдаа орох уу?

-Хамт олон маань ажилдаа буцаж ороорой гэсэн. Хүүхдээ ч эмчлүүлж, ажлаа ч хийж, зөв амьдарна гэж бодож байна. 

Ямартай ч үр хүүхдүүдийг минь бодож дахин гэмт хэрэг битгий үйлдээрэйгэж надад боломж олгон хугацаанаас өмнө сулласан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маш их баярлалаа. Хүүхдүүдийнхээ төлөө хичээж, зөв  амьдарна гэсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан