Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Бутаны Эрчим хүчний агентлагийн удирдлагууд манай улсад ажиллаж байна

Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо болон эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцахаар Бутан улсын Эрчим хүчний агентлагийн удирдлагууд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Бутан улсын эрчим хүчний агентлагийн дарга Сонам Тензин, эрчим хүчний агентлагийн зохицуулагч Меванг Гелтчен, Норов Дендуп, Таши Гялпо болон ажлын албаны дарга Самдруп К Тинлей нар багтаж байгаа юм. Өчигдөр Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун тэргүүтэй удирдах албаны хүмүүс Бутан Улсын эрчим хүчний агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч, Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн байдал, эдийн засгийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо. Өнөөдөр Бутан улсын Улсын эрчим хүчний агентлагийн төлөөлөгчид ДЦС-4 ТӨХК-ийн үйл ажиллагаатай мөн танилцах юм байна. Тус улсын хувьд усан цахилгаан станцаар эрчим хүчнийхээ хэрэглээг хангадаг, эрчим хүчний салбар нь төрөөс байнга дэмжлэг авдаг юм байна. Тиймээс төлөөлөгчид “Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станцын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Монгол Улсын эрчим хүчний үнэ тарифын зохицуулалтын үйл ажиллагааг судалж, сайн туршлагаас нэвтрүүлэхийг зорьж байна” хэмээн ярьж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан