Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
2608 удаагийн дуудлагаар 684 хүний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар нийт 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. 

Үүний улмаас 66 хүн амь насаа алдаж, 34 хүн гэмтэж бэртэн, 24617 толгой мал, амьтан хорогдож, 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 684 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 990.7сая төгрөгийг зарцуулжээ. Гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас нийт 66 хүн нас барсны 27 буюу 41 хувь нь  гал түймэрт өртсөн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 6.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2337 нь гал түймэр, 5 хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 79 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  2 хувь буюу 47 нь ус, цаг уурын гаралтай,1 хувь буюу 20 нь геологийн гаралтай холбоотой осол тус тус эзэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан