Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Зөвшөөрөлгүй самбаруудыг буулгаж эхлэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна.  Түүнчлэн барилгын аюулгүй байдал, өнгө үзэмжийг алдагдуулсан сурталчилгааны байгууламжууд байршуулах, тохижилт, ногоон байгууламжийг сүйтгэж, түүнийгээ сэргээн засварладаггүй, хаяг хаягийн байгууламжид тавигдах шаардлага хангахгүй байх зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Иймд тус ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврын хүрээнд зөрчилтэй самбаруудыг буулгах, зөрчлийг арилгах ажлыг эхлүүлэв.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нарны зам дагуу байршуулсан “Грийн Сити” ХХК-ийн 4x9 метр хэмжээтэй хоёр талт, Чингүнжавын гудамж дагуу байршуулсан “Монос” ХХК-ийн 3x6 метр хэмжээтэй хоёр талт зөвшөөрөлгүй гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгалаа.

Дашрамд сонирхуулахад Захирагчийн ажлын албанаас он гарснаас хойш 103 ширхэг хаяг, хаягийн байгууламж, 30 ширхэг хулдаасан хэвлэл, 15 ширхэг  түр самбар, 24 ширхэг тулгуурт байгууламжийг албадан буулгаад байна. Цаашид зөрчил бүхий гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Хуучин барилгуудын дээвэр муудсан учраас самбар байршуулах нь иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Иймд цаашид Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл өгөхгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн дээвэр дээрх зар сурталчилгааны самбар болон цахилгаан холболттой гэрлэн самбаруудад дүгнэлт гаргах үүргийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт өгчээ. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд нийслэлтэй гэрээтэй зарим аж ахуйн нэгжүүдээр дамжуулан хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг мэдээллийг гадна зар сурталчилгааны самбаруудад байршуулсан аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан