Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Герман Улсын Элчин сайдын яамнаас талархал илэрхийлжээ

Бүгд Найрамдах Герман Улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт талархал ирүүлсэн байна.

Талархалд “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэхийн ялдамд Өмнөговь аймгийг хамарсан байгалийн аюулт үзэгдэл буюу битүү шуурганы үеэр тус яамны Элчин сайдын зөвлөх ноён доктор Фернау болон хамт зорчиж явсан хүмүүсийг аварч, шуурхай тусламж үзүүлсэн  танай хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Танай хамт олны мэргэжлийн өндөр ур чадвар, шуурхай ажиллагаа бидний сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн. Монгол Улсын нутаг дэвсгэрт аялж яваа хүмүүст, хүнд хэцүү зүйл байгалийн гамшиг тохиолдвол Онцгой байдлын ерөнхий газрын /Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар/ тус аймгийн Булган сумын хамт олонд бүрэн найдаж болно, тэд шуурхай арга хэмжээ авах чадвартай, мэргэжлийн өндөр төвшинд ажилладаг гэдгийг энэхүү аврах ажиллагаа нотолж өглөө” гэжээ гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан