Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Уул уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдэвт стратегийн семинар үргэлжилж байна

Монголын Эрчим хүч Геологи Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, IndustriAll Олон Улсын ҮЭ-ийн байгууллагатай хамтран Уул уурхайн компанийн анхан шатны хороодын дарга нарын дунд Уул уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуй сэдэвт стратегийн семинарыг энэ сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хоёр өдрийн турш үргэлжилж буй энэхүү семинарын эхний өдөр ҮЭ-ийн хороодындарга өөрсдийн хорооныхоо танилцуулгыг хийж, Монголын Эрчим хүч Геологи Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал ХАБЭА-н талаарх бодлого болон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн Уул уурхайн салбарын олон улсын чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд сэдвээр IndustriAll Уул уурхайн газрын захирал Глен Мпүфане мэдээлэл өгсөн юм.

Мөн энэ үеэр Уул уурхайн ХАБЭА-н хууль дүрэм болон бодлогын талаар Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны ХАБЭА-н бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Амартуул, Оюу Толгой ХХК-ийн ХАБЭА-ийн бодлого, зурган стандартын талаар Оюу Толгой гүний уурхайн ХАБЭА-н ахлах мэргэжилтэн Г.Бадрал нар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн IndustriAll Олон Улсын ҮЭ-ийн байгууллагын Уул уурхайн газрын захирал Глен Мпүфане болон тус байгууллагын Монгол дахь төслийн зохицуулагч Юун Хёо Вон нар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 176-р конвенц болон Олон улсын Уул уурхайн ХАБЭА дахь стандартын талаар танилцуулав.

Харин өнөөдөр IndustriAll Уул уурхайн газрын захирал Глен Мпүфане IndustriAll Олон улсын ҮЭ-ийн байгууллагын ХАБЭА-н бодлого болон үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байна.

Үргэлжлүүлэн ХАБЭА-н асуудлаар "Миний компани ба миний Үйлдвэрчний эвлэл дүн шинжилгээ", "ОУХБ-н 176 дугаар конвенц дээр суурилж уул уурхайн салбарын өөрсдийн байгууллагуудыг хэрхэн аюулгүй болгох вэ" зэрэг сэдвийн хүрээнд багийн ажил өрнүүлж цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцсэнээр энэ удаагийн ХАБЭА сэдэвт стратегийн семинар өндөрлөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан