Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
 “СҮҮ” ХК-ИЙН ТАРАГНААС ХУЛГАНА ГАРСАН НЬ ТОГТООГДООГҮЙ

Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэн Б-ээс ирүүлсэн “Сүү” ХК-ний үйлдвэрлэсэн /1 л-ийн савлагаатай/ жимстэй тарагнаас хулгана гарлаа. Шалгаж өгнө үү гэх гомдлыг хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг нээн шалгасан. 

Шалгалтын явцад:

1. Гомдолд дурьдагдсан “Сүү” ХК-ийн үйлдвэрлэсэн жимстэй тарган дотор байсан хулганыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шинжилгээнд хамруулсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Лавлагаа лабораторийн тасгийн шинжилгээний дүнгийн хуудас, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2б/231 тоот албан бичигт тус тус дурьдсанаар ... жимстэй тарганд байсан амьтны зүйлийг тодорхойлоход Mus.musculus зүйл буюу гэрийн хулгана болохыг тогтоож, лабораторийн шинжилгээ хийхэд зоонозын халдварт өвчний үүсгэгч илрээгүй болохыг тодорхойллоо.

2. Гомдол гаргагчийн охины 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд өгсөн ялгадасны Г-19-9186 дугаартай шинжилгээний хариу /2019.05.07-ны өдөр хуулбар/-г гаргуулан авсан. Шинжилгээний дүнгээр эмгэг төрөгч илрээгүй байна.

3. Гомдолд дурьдагдсан “Сүү” ХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр үйлдвэрлэсэн Амтлаг тараг 2,5% /гүзээлзгэнэтэй/ жимстэй таргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторит 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр дээрх тараг нь Монгол Улсад мөрдөж буй Эсэг цагаан идээ MNS 4229:2011 стандартын шаардлага хангалаа.

4. “Сүү”ХК-ийн тарагны үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн савлах шат дамжлага битүү системээр явагддаг тул технологийн явцад гаднаас хулгана орох боломжгүй болох нь хяналт шалгалтаар тогтоогдлоо.

Иймд дээрх байдлаас дүгнэхэд гомдол гаргагч иргэн Б-ийн “Сүү” ХК-ийн үйлдвэрлэсэн жимстэй тарагнаас хулгана гарсан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан