Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Иргэний ял шийтгэлтэй эсэх лавлагаа авахад иргэний үнэмлэх шаардахгүй

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eService.ulaanbaatar.mn систем нэвтэрсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд ЦЕГ-ын Мэдээлэл Дүн Шинжилгээ Шуурхай Удирдлагын Албаны Архивч Бүртгэгч Б.Олдохтой ярилцлаа.

-Танай үйлчилгээг авахаар Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөр дунджаар хэдэн хүн үйлчлүүлдэг вэ?

-Иргэд маань гадаадын элчинд материал бүрдүүлэх, ажилд орох зэрэг зориулалтаар Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх талаар лавлагааг манай төв байр болон НҮНТ-ийн Дүнжингарав салбаруудаас авдаг. Дүнжингарав салбар дахь манай үйлчилгээний цонхоор өдөрт дунджаар 150-200 иргэн үйлчлүүлж байна.

-Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?

-Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн eService.ulaanbaatar.mn портал нэвтэрснээр  үйлчилгээний төлбөрийг банкны карт ашиглан пос машинаар төлөх бололцоог бүрдүүлсэн. Өмнө нь эхлээд лавлагаагаа гаргуулаад дараа нь төлбөрөө тушааж цаг алддаг байсан бол банкны салбар руу явах иргэдийн цагийг хэмнэсэн давуу талтай юм. Өнөөдрийн байдлаар манай үйлчилгээг авсан 24 мянган иргэнээс 7043 иргэн пос машин ашиглан үйлчилгээний төлбөрөө төлсөн байна.

-ПОС машинаар төлбөр төлж үйлчилгээ авах иргэдэд анхаарах зүйл байгаа юу?

-Иргэдээс кредит картаас бусад картаар үйлчилгээний төлбөрийг пос машинаар хүлээн авч байгаа бөгөөд иргэний үнэмлэх шаардахгүй үйлчилгээ авах боломжтой.   

Ярилцсанд баярлалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан