Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Нүүрс тээвэрлэлтийн замын нөхцөл байдлыг шалгасан байна

Өмнөговь, Төв, Дундговь аймгийн Прокурорын газруудын нэгдсэн удирдамжаар Таван толгойн орд газраас Улаанбаатар хотын чиглэлд хийгдэж буй эрчим хүчний баяжуулсан нүүрсний тээвэрлэлтийн замын нөхцөл байдал, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг шалгасан байна.

Улаанбаатар хот руу нүүрсний тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд зориулалтын хучлагагүй явж байгаагаас нүүрс асгарах, улмаар хатуу хучилттай авто замд эвдрэл үүсгэх гол шалтгаан болж байгаа, мөн жолооч нар нь батлагдсан замын маршрутаар зорчихгүй, олон салаа зам гаргаж, хүн, мал, амьтан, ургамлын бүрхэвчид сөргөөр нөлөөлж, газрын хөрсийг элэгдэл, эвдрэлд оруулсан зэрэг зөрчил шалгалтаар илэрчээ. 

Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замаас Цогтцэций сумын чиглэлд гаргасан зөвшөөрөлгүй гарцуудыг хаах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, авто замын засвар, арчлалтыг техник, технологийн дагуу хийлгэж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар “Таван толгой түлш”, “Даш зам” ХХК-иудад мэдэгдэл бичиж, шалгалтын дүнг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан