Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Биткойний гүйлгээг илрүүлэх арга, тулгардаг бэрхшээлийн талаар санал солилцов

АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх багийн зөвлөх ноён Кристофер Герхарт энэ сарын 02-14-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилсан билээ. Тэрбээр энэ сарын 11-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд Монгол Улсын шүүхийн Эрүүгийн эрх зүйн сургагч багш нарт зориулж "Виртуал мөнгө” сэдэвт сургалтыг удирдан явуулсан юм. Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, сургагч багш ноён Кристофер Герхартыг танилцуулж, энэхүү богино хэмжээний сургалтаар эрүүгийн эрх зүйн сургагч багш нарт шинэ тутмын ойлголт болох виртуал мөнгөний талаар ойлголтын шүүхийн кейст тулгуурлаж олгох болсон нь сургагч багш нарыг чадавхжуулахад ихээхэн хувь нэмэртэй болохыг онцолсон юм.

Сургалтаар "Виртуал мөнгө, түүний төрөл”, "Биткойн”, "Биткойний гүйлгээг илрүүлэх арга, илрүүлэхэд тулгардаг бэрхшээл”-ийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Сургалтад Улсын дээд шүүх, давж заалдах болон анхан шатны шүүхийн эрүүгийн эрх зүйн 9 шүүгч-багш оролцсон бөгөөд шинэ технологийн ойлголтын талаар богино хугацаанд цогц мэдээлэл олгосон үр дүнтэй сургалт болсон талаар онцолсон юм.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан