Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Махны экспортын аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 26 дугаар тэмдэглэлийн хоёрдугаар заалтын хүрээнд нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх, үнийн хөөрөгдлийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох, МХЕГ-ийн Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Монголын махны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон холбогдох албан тушаалтан нартай уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтаар дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжүүд экспортын тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг 2019 оны намрын улиралд бэлтгэн, нийслэлийн иргэдийн 2020 оны өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд нийлүүлэхээр гэрээ байгуулж, хамтран ажиллахаар шийдвэрлэв гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан