Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Төрийн энтерпрайз архитектурын нэгдсэн тогтолцоог бий болгоно гэв

Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Энтерпрайз архитектурыг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд “Төрийн энтерпрайз архитектур, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох нь” сэдэвт уулзалт, семинар болов. Семинарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлаг, аймаг нийслэлийн мэдээллийн технологийн нэгжийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

“Төрийн энтерпрайз архитектур” нь төрийн үйл ажиллагаа нэг бүрийг судалж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг хүргэх технологийн боломжуудыг оновчтой үр дүнтэй ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны цогц юм.Энэ нь мэдээллийн технологийн шийдлүүд, хүний нөөц, бусад нөөцүүд, чиг үүргийн уялдаа холбоог бүрдүүлсний үр дүнд төрийн үйл ажиллагааг илүү  үр дүнтэй, хэмнэлттэй удирдах, зохион байгуулах ойлголт юм.

Семинараар төрийн энтерпрайз архитектурыг загварчлах, өгөгдлийн солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд хийгдэх ажлууд болон Энтерпрайз архитектурын сүүлийн чиг хандлагын талаар ОУ-ыын болон дотоодын зөвлөх, экспертүүд илтгэл тавьж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээнд Энтерпрайз архитектурыг нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Одоогоор “Ухаалаг засаг” төслийн хүрээнд Засгийн газрын түвшний гурван  байгууллагад төрийн энтерпрайз архитектурыг загварчлах, нэвтрүүлэх, өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлсэн бөгөөд суурь судалгааны ажлуудыг гүйцэтгэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан