Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хараагүй иргэдийн зорчих замыг хаасан компанийн газрын эрхийг цуцлуулахаар санал хүргүүлжээ

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд талын нийтийн эзэмшлийн зам дээр баригдсан иргэн Б-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалт бүхий барилгын үйл ажиллагаа, түүний эрхзүйн баримт бичгийн бүрдэлд хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/417 тоот шийдвэрийг үндэслэн иргэн Б-д эзэмших эрхийн 130.0 м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгэж газар эзэмших гэрчилгээг 2019 оны 03 дугаар 15-ны өдөр олгосон байна. 

Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 129.96 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай нэг давхар үл хөдлөх эд хөрөнгийн дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

Тус үйлчилгээний зориулалттай барилгыг явган хүний зам дээр барьсан нь хараагүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих орчинг хязгаарлаж, тэдний аюулгүй зорчих эрхийг зөрчсөн байна. Иймд иргэн Б-д шаардлага өгч, хараагүй иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, хөтчийн зам талбайг засаж тохижуулах ажлыг хийж гүйцэтгүүллээ. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад явган хүний зорчих зам дээр иргэн Б-д эзэмших эрхтэй 130.0м.кв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон эрхийг цуцалж иргэдийн эрүүл, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгөх албан тоотоор хүргүүлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан