Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хүний эрхийг хамгаалагчид хамтран ажиллана


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо хамтран Үндсэн хууль, Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенциор баталгаажуулсан иргэдийн хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх болон иргэд, олон нийт, оролцогч талуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэхэд зорилгоор “Санамж бичиг”-т ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар гарын үсэг зурлаа.

Талууд хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн зөрчлийг таслан зогсоох үүднээс хамтарсан хяналт шалгалт хийх, Хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн тухай хууль тогтоомж, захиргааны шийдвэр, нөхцөл байдлын талаар хамтарсан санал зөвлөмж гаргах, Хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн хууль тогтоомж, захиргааны шийдвэрийн талаар хамтран стратегийн өмгөөлөл явуулах аж.

Хоёр байгууллага өмнө нь хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн тухай хууль тогтоомж, захиргааны шийдвэр, нөхцөл байдлын талаар хамтарсан үзлэг шалгалт хийх, сургалт семинар хамтран зохион байгуулж ирсэн. Энэ удаад хамтран ажиллах гэрээ, хамтын ажиллагааны төлөвлөгөөг гурван жилээр батлан ажиллахаараа онцлогтой хэмээн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар онцоллоо. 

Хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан багийн нутагт байрлах Цагаан хад гаалийн хяналтын бүс, Гашуун сухайт боомтоор нүүрсний тээвэрлэлт хийж байгаа тээврийн компаниудад 2019 оны 04 дүгээр сард "Таван толгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийсэнтэй холбогдуулан Өмнөговь, Дундговь, Орхон, Сүхбаатар аймгуудад хамтарсан хяналт шалгалт хийх, Хөдөлмөрийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд ажлын байрны дарамтыг хориглох, хариуцлага тооцуулах тухай асуудлаар хамтарсан судалгаа хийж УИХ, УИХ дэх ажлын хэсгийн гишүүд, байнгын хороодод хүргүүлэх, Хөдөлмөрийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд ажлын байрны дарамтыг хориглох, хариуцлага тооцуулах тухай асуудлаар хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтрахаар болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан