Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хотын Захирагч АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирал Билл О.Браяныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд АНУ-ын “Sabertec” компанийн гүйцэтгэх захирал Билл О.Браян компанийнхаа үйл ажиллагаа болон өөрсдийн үйлдвэрлэдэг автомашины яндангийн шүүлтүүрийн талаар хотын Захирагчид танилцуулав. Тэрбээр “Манай компани олон жилийн дадлага туршлагад суурилан шинэ дэвшилтэт технологийг ашиглан автомашины хөдөлгүүрийн утаанаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах шүүлтүүр үйлдвэрлэдэг. Энэ бүтээгдэхүүнээрээ бид нийслэл хоттой хамтарч, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулан, хамтарч ажиллахыг хүсч байна” гэдгээ уламжлав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудын нэг болох агаарын бохирдлын 10 гаруй хувь нь тээврийн хэрэгслээс үүдэлтэй. Тээврийн хэрэгслийн ихэнх нь 10 гаруй жил ашиглагдсан, ашиглалтын шаардлага хангахгүй автомашин байдаг учраас хорт утаа маш ихээр ялгаруулдаг. Танай компанийн шүүлтүүр нь автомашины хөдөлгүүрийн утаанаас үүдэлтэй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх орчин үеийн технологи гэдгийг сонссон. Бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд олон томоохон ажлуудыг хийж байна. Танай компанитай хамтарч ажиллах асуудлыг манай холбогдох байгууллагууд судалж үзэх болно” хэмээсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан