Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
3877 ШИРХЭГ СЭТГЭЦ НӨЛӨӨТ ЭМИЙГ ХҮЧИНГҮЙ, ХУУРАМЧ ЖОРООР ОЛГОЖЭЭ


Нийслэлийн ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийг шалгах шалгалтын удирдамж”-ийн дагуу Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эдийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, түгээх байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

Монгол Улсын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах, “1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц, Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зарцуулах, хадгалах, ашиглах, устгах ажиллагаанд хяналт шалгалт хийх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж илэрсэн хэрэг, зөрчлийг арилгуулахад зорилгоор 62 эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан хамрагдсанаас Мансууруулах сэтгэц нөлөөт бүртгэл дутуу, бүртгэлгүй, хуурамч хүчингүй эмийн жороор худалдсан, дутаасан гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 хэрэг үүсгэлээ. 

Үүнээс 3877 ширхэг сэтгэц нөлөөт эмийг хүчингүй, хуурамч жороор олгосон 7 аж ахуйн нэгж, 17 иргэнд нийт 11.650.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа. 

Иймд эмийн сангийн жор баригч, эм зүйчид хүчингүй, хуурамч жороор үйлчлэхгүй байх, иргэд хүчингүй, хуурамч жор хүлээн авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан