Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
“Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ
БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ
"Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Аврагчид шүхрийн спортын мастер болон дэд мастерын болзол хангалаа

ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид ОХУ-ын Чита мужид зохион байгуулагдсан Баатар Е.Н.Глазовын нэрэмжит шүхрийн спортын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.
Тодруулбал, Үндэсний аврах бригадын агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, дэслэгч Б.Тэлмэн хувийн амжилтаар тусгай байр эзэлж, шүхрийн спортын мастер, агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, ахмад Д.Батсүмбэр, аврагч, ахлах ахлагч Б.Ганзориг нар шүхрийн спортын дэд мастерийн болзлыг хангасан юм.
Тэмцээнд ОХУ-ын Чита, Эрхүү, Улаан-Үд хот болон Монгол Улсаас нийт 43 шүхэрчин оролцож, аваргуудаа шалгаруулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























