Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Яаралтай тусламжийг 19149 насанд хүрэгч, 9754 хүүхдэд үзүүлжээ

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 317 дугаар тушаалаар Баяр наадмын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, хариуцлагатай жижүүрийг 7 дугаар сарын 09-өөс 16-ны өдрүүдэд томилон ажиллуулсан.

Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд ажиллах хуваарийг хэвлэлийн бага хурал хийж иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн 7 дугаар сарын 05-ны өдөр харьяа лавлагаа төвүүдийн удирдлагуудтай шуурхай хурал, 7 дугаар сарын 06-ны өдөр аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдийн  удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангасан.
Эрүүл мэндийн байгууллагууд мэдээг нэгдсэн хүснэгтийн дагуу өссөн дүнгээр naadam2019@moh.gov.mn цахим, 323002 утсаар авч нэгтгэж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн.

Баяр наадмын өдрүүдэд нийт 1179 эх амаржсан. Эхийн амь нас эрүүл мэндэд ноцой хүндрэл учирсан 4 тохиолдол бүртгэгдлээ. 642 хүү, 553 охин мэндэлсэн.
Эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийг нийт 19149 насанд хүрэгч, 9754 хүүхдэд үзүүлж, 11022 иргэнд зөвлөгөө өгч буцаасан. Түргэн тусламжийн үйлчилгээг 9434 тохиолдолд үзүүллээ.
Баяр наадмын өдрүүдэд Ховд, Дорноговь, Дорнод аймгуудад автоын осол гарч зам тээврийн осол болон золгүй тохиолдлоор хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдлээ.

Баяр наадмын өдрүүдэд Олон улсын “Торгоны зам” авторалли тэмцээн болж нийт 550 тамирчин, 1600 туслах ажилтан 7 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд монгол улсад уралдаан тэмцээн зохион байгуулсан. Энэхүү олон улсын уралдааны үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж ажилласан бөгөөд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг  газар дээр нь ажиллаж, гэмтсэн тамирчдад эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлэх ажлыг зохион байгуулж, гэтсэн тамирчдад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай үзүүлсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихтэй ажилласан ч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эм эмнэлгийн хэрэгслийн тасалдалгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой хүндрэл гомдол гараагүй ажилласан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан