Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна

Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын болон Хөлийн гол орчмын ай сав газрын иргэд, оршин суугчид усанд боогдож, гэр усанд автсан гэсэн дуудлага дүүргийн Онцгой комисст өчигдөр орой 20 цаг 50 минутад ирсэн байна.

Иймд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг үүссэн нөхцөл байдалд ажиллан түргэн шуурхайн арга хэмжээг авч байна. Тодруулбал тус хэсгийн усанд автсан 70 гаруй айл өрх, иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, үерийн усны түвшин нэмэгдэж гарах гарцгүй болсон иргэдийн хашааг сэтлэн усыг урсгах арга хэмжээг авсаар байна.

Түүнчлэн дүүрэг дэх Цагдаагийн 1,3 дугаар хэлтсийн албан хаагчид болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид үүссэн нөхцөл байдалд ажиллан үерийн улмаас зорчих боломжгүй болсон замуудыг хааж, түр зам гарган холбогдох арга хэмжээг авч байна. Иймд та бүхнийг байгалийн гамшиг, болзошгүй осол аваар, үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан