Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
ЦӨМӨРСӨН ГАЗРЫН ДОР БАРИЛГЫН ТУУРЬ БАЙЖ МАГАДГҮЙ

 

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, төрийн ордны зүүн талд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ойролцоо газар цөмөрснөөс тусгай хамгаалалт гарч, мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Борооны уснаас цөмөрсөн газрын доор 6*8 харьцаатай зоорийн байгууламж байсан байна. Энэхүү зоорьт соёлын өв байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Тиймээс одоо усыг нь шавхаж, дотор нь юу байгааг шалгаж, тогтоох юм байна.  Цаашид газар цөмрөх аюултай учраас тэнд ажиллаж байгаа албан хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалт авсан байна.

Тэгвэл газар дээр нь ажилласан Мэргэжлийн хяналтын байцаагч дөнгөж сая мэдээлэл өглөө. Тэрбээр "Цөмөрсөн газрын доороос соёлын өвтэй холбоотой байж магадгүй 6*8 харьцаатай зоорь олдсон. Тиймээс зоорийн усыг шавхаж, шалгалт явуулахаар ажиллаж байна. Соёлын өв байгаа эсэх талаарх шалгалтыг хоёр өдрийн дотор хийж гүйцэтгэнэ. Энэ хугацаанд энд ажиллаж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалт авч ажиллана" гэлээ.

 

 

 

 

Хамгаалалт авсан газарт Онцгой байдлын албан хаагчдаас гадна Нийслэлийн Соёл урлагийн газар болон цагдаа, архелогийн хүрээлэн,  төрийн тусгай хамгаалалттын газрын ажиллаж байна. Онцгой байдлын аврагчид цөмөрсөн нүх рүү орж, үзлэг хийж байна.

Цөмөрсөн газрын дор хуучны барилга байгууламж байсан байж болзошгүй, барилгын туурь олдсон байна. Тиймээс албаныхан ажиллаж юу байгаа, ямар арга хэмжээ авах талаар шуурхай арга хэмжээ авч байна гэсэн мэдээллийг өглөө.


Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, төрийн ордны зүүн талд Хүмүүлэнгийн ухааны их сургуулийн ойролцоо газрыг Цагдаа, Тагнуул, Төрийн тусгай хамгаалалт,  Онцгой байдлын ерөнхий газрын албаныхан тус газар дээр яг одоо ажиллаж, хамгаалалт авсан байна.

Энэ талаар газар дээр нь ажиллаж байгаа хүмүүсээс тодруулахад "Борооны улмаас газар цөмөрсөн.  Дахиж цөмрөх эрсдэл үүсч магадгүй гэж үзээд шалгалт явуулж байна. Тиймээс хамгаалалт авсан байна. Ямар нэг хүн гэмтэж, бэртсэн, эд хөрөнгөөр хохирсон зүйл байхгүй байна. Автомашин зорчдог учраас дахин цөмөрч болзошгүй гэж үзэн, хөдөлгөөнийг хааж үзлэг явуулж байна" гэсэн тайлбар өгч, өөр мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

 

Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газар болон Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад тус газарт сургуулилт явуулж байна гэсэн мэдээлэл өгөөд байгаа юм. Ямар нэг хэрэг гарсан эсэх, яагаад хамгаалалт гарсан, хуулийн байгууллага яагаад газар цөмөрсөн, сургуулилт хийж байна гэх өөр өөр тайлбарыг өгсөн юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан