Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй гэв

ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч өчигдрөөс цацраг идэвхт үүл Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байна. Энэ талаар МХЕГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч И.Ариунсайханаас тодрууллаа.

-ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд болсон дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхт үүл Монгол Улсад орж ирсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-МХЕГ-аас Монгол орны гадаад орчны цацрагийн дэвсгэр түвшнийг тогтмол хянах, цацрагийн нөлөөллөөс хүн амд учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх зорилгоор Монгол орны гадаад орчны цацрагийн түвшинд хяналт шинжилгээг хийж гүйцэтгэдэг. Мөн манай байгууллага Ус, цаг уур, орчны шинжилгээний газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хяналтыг хэрэгжүүлдэг. Улсын хэмжээнд Улаанбаатар хот, 21 аймгийн 35 станцад гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг өдөрт 2 удаагийн давтамжтайгаар хийж гүйцэтгэдэг. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар нь хамтран ажиллах гэрээний дагуу дээрх цэгүүдэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшин (0.20микроЗиверт/цаг)-ээс хэтэрсэн тохиолдол илэрмэгц хяналтын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэг хүлээсэн байдаг. 2019 оны 08 дугаар сарын туршид Монгол улсын нутаг дэвсгэрт хийсэн цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн дүнгээс үзэхэд байгалийн цацрагийн дэвсгэр түвшнээс хэтэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Дээрх хэмжилтийн талаарх мэдээллийг eic.mn вэбсайтын “Гадаад орчны цацрагийн түвшний мэдээллийн сан” хэсгээс авах боломжтой юм.

Нөгөөтэйгүүр НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүнээр 171 орон элссэн байдаг. Эдгээр улсууд нь “Цөмийн ослыг нэн даруй мэдээлэх тухай конвенци”-д нэгдэн орж, цөмийн осол болсон тохиолдолд харилцан мэдэгдэх үүрэг хүлээдэг. Хэрэв цацраг идэвхт үүл үүссэн нь үнэн бол бусад гишүүн орнуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөд дээрх гэрээний дагуу гишүүн орнууд харилцан мэдээлэл солилцох ёстой байсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн болон байгалийн цацрагийн дэвсгэр түвшин ихэссэн тохиолдол ажиглагдаагүй байна. 

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан