Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
ЗЦГ-ын гүүрэн гарцны нэвтрэх эхний хэсгийг 09 сарын 15-ны өдөр нээнэ гэв

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл,  дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотод баригдаж байгаа авто зам, гүүрийн ажлуудын явцыг хэд хэдэн удаа биечлэн шалгаж, газар дээр очиж ажиллан, улгамдсан асуудлыг шийдвэрлэж, зам гүүрийн ажлыг хугацаандаа багтааж ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өгсөн.

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачаалал тэмэгдэж, түгжрэл ихсэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.08.28/ шөнийн 23.00 цагийн орчимд Замын Цагдаагийн газрыын өмнөх гүүрэн замын ажлын явцыг шалгаж, газар дээр очиж ажиллалаа.

Хотын захирагчийг ЗЦГ-ын гүүрэн гарцан дээр очиж ажиллах үед тус зам гүүрийн ажлын хойд хэсэгт буюу Хүүхдийн паркийн зүүн талын хэсэгт хэсэг ажилтнууд бетон цутгаж байсан бол урд хэсэгт нь буюу Хоме плаза талаас шөнийн ээлж гарч ажиллаагүй, зам барилгын ажил үргэлжлээгүй, зогсонги байдалтай байлаа. 

Зам гүүрийн барилгын талбай дээр зөвлөх компанийн удирдлага инженерүүд ажиллаж байсан бол Хотын захирагч ерөнхий гүйцэтгэгч Хятадын компанийн удирдлагуудыг дуудаж уулзлаа. Хотын захирагч хэлсэн үгэндээ “Энэ зун бороо хур элбэгтэй байснаас шалтгаалж, зам барилгын ажил хугацаа алдсан зүйл бий. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байж төлөвлөсөн хугацаандаа амжиж  зам  гүүрийн ажлаа дуусгах ёстой. Өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой хүмүүс ажлаа хийхгүй байна. Дуусчихна, болчихно гэж ажлыг хойш тавьсаар байтал өдөр хоног алдаж, удахгүй хүйтэрч ажил хийхэд хэцүү болох нөхцөл бүрдэнэ. Гүйцэтгэгч компани хүн хүчээ нэмж, зохион байгуулалтаа сайжируулж ажилла. Хяналт тавьдаг, хариуцдаг байгууллагын ажилтнууд энд  байнга зогсож ажиллаж байх ёстой. Нийслэлчүүдийн хувьд нэг хоногийн өмнө ч гэсэн зам гүүрийн  ажлаа нээх нь чухал ач холбогдолтой байгааг та бүхэн анхаарч ажиллах нь чухал байна” гэв.

Гүйцэтгэгч компанийн удирдлагийн зүгээс төлөвлөгөөний  дагуу 09 сарын 15-ны өдөрт багтааж ЗЦГ-аас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг эхний хэсгийг нээнэ гэдгээ илэрхийллээ.

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан