Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
31 ААН-ийн эрхийг цуцлуулах ажлыг эхлүүлнэ гэв

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ сарын 20-22-ны өдрүүдэд өөрийн эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нийт 62 аж ахуйн нэгжид гурав хоногийн хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн байна. Тус албанаас өгсөн шаардлагынхаа дагуу энэ сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналт хийжээ. 62 ААН, байгууллагаас 16 нь зөрчлөө арилгаж, 46 нь зөрчилтэй хэвээр байсан аж. Иймд холбогдох хууль, тогтоомжийн дагуу зөрчилтэй 46 ААН, байгууллагаас 15 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй иргэн, ААН байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор болсон байна. Түүнчлэн өмчилж буй газраа зориулалтын бусаар ашиглаж, ил задгай авто машин худалдаалж байгаа 31 иргэн, ААН-ийн газрыг холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг нар мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг өнөөдрөөс эхлээд газар эзэмших гэрчилгээтэй 15 ААН-ийн эрхийг цуцлах болон газрыг албадан чөлөөлөх ажлуудыг хийнэ. Хуулийн дагуу иргэн хүний өмчилсөн газрын эрхийг цуцлах эрх нийслэлийн Засаг даргад байхгүй. Гэсэн ч Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу газар өмчлөх эрхийг шүүхээр цуцлуулах боломжтой. Иргэн ААН өөрийн өмчлөлийн газраа зориулалтын бусаар ашигласан гэсэн үндэслэлээр 31 ААН-ийн эрхийг цуцлуулах ажлыг эхлүүлнэ” гэв.

Өнгөрсөн жил нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зориулалтын бус газарт авто машины худалдаа эрхэлж байсан иргэн, ААН-д шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсний дүнд зургаан иргэн, ААН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 32 иргэн ААН-ийн 1000 гаруй авто машиныг зориулалтын цэг рүү нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан