Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 77528 хүүхэд хамрагджээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар хэрэгжиж байгаа билээ. Өнөөдөр Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл тус хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хагас жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, явцын мэдээлллийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцууллаа.

 Энэ жил 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулж байгаа. Энэ сарын 26-ны байдлаар уг хөтөлбөрт 77528 хүүхэд хамрагджээ.
 Дашрамд дуулгахад, Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулах уг үйл ажиллагаанд улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсоноос орон нутагт 84, нийслэлд 115 эмнэлэг, нийт 199 эмнэлэг тэнцсэнээс 153 эмнэлэг гэрээ байгуулж албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа явуулж байгаа эмнэлгүүдийн мэдээллийг тус газрын www.emd.gov.mn сайтад байршуулсан.
Мөн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хамрагдалтын 7 хоног бүрийн мэдээллийг дээрх сайтад тогтмол байршуулсан байгаа билээ.  

Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан