Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
УБТЗ гол замынхаа 70 хувийг төмөр бетон дэртэй болгоод байна

УБТЗ-ын Айраг-Алтганы гол өртөөдийн хоорондын замд хийх замын их засварын ажил энэ сарын 16-нд эхэлж 8,4 км замын засвар хийгдээд байна.

Өмнө нь УБТЗ-ын Зам засварын машинт станцын хамт олон энэ жил улсын хойт хилээс Сүхбаатар өртөө хүртэлх 5,5 км их засварын ажлыг хийж гүйцэтгээд байсан юм. Энэ жил УБТЗ гол замдаа 40 километр замын их засварын ажил хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэх болно. УБТЗ-ын тээврийн хэмжээ өдөр бүр тасралтгүй өсч байгаа учир өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэрэгцээг хангахын тулд замаа хүчжүүлж сайжруулах шаардлагатай болж байгаа юм.

Энэ чиглэлээр УБТЗ онцгой анхаарч эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд гол замынхаа 70 хувийг Р65 зам төмөр бүхий бетон дэртэй болгоод байна. Энэ ажлыг өөрийн санхүүгийн боломжид тулгуурлан үе шаттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд ирэх жил 80 километр замын их засварын ажлыг гүйцэтгэх юм. Замын их засварын ажлыг тодорхой хуваарьт өдрүүдэд тухайн хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхой цагаар хааж гүйцэтгэдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан