Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Дэд сайд Л.Бямбасүрэн Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтын хүрээнд болсон хуралдаанд оролцлоо

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж байгаа Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтын хүрээнд “Ази Номхон далайн бүс нутаг дахь биологийн аюулгүй байдал: Шинэ эрсдэл хийгээд боломжууд” салбар хуралдаан 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг хуралдаанд ОХУ, Монгол, БНСВУ-ын Боловсролын болон эрүүл мэндийн сайд, дэд сайд болон бусад өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, хөгжлийн агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Хуралдааныг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албаны дарга хатагтай А.Ю.Попова нээж үг хэлсэн ба тэрбээр даяаршил, эдийн засгийн болон нийгмийн интеграци, уур амьсгалын өөрчлөлт, экологийн тэнцвэрт байдлын алдагдал, амьдралын шинэ хэв маяг, бичил биетний хувьсал, хотжилт, үйлдвэржилт зэрэг олон хүчин зүйл эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа өнөө үед Ази, Номхон далайн бүс нутагт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл хурдан солилцох туршлага хуваалцах нь эрсдэлийг даван туулахад нэн чухал болохыг онцолсон байна.

Уг хуралдаанд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, Монгол Улсын Засгийн Газраас био-аюулгүй байдлын эрсдлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар үг хэллээ.

Мөн тэрээр дэлхийн даяршил, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын хөгжилтэй холбоотой хил дамнасан халдварт өвчний аюул нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд Монгол улсын  ЭМЯ, ОХУ-ын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны албаны хүн амын эрүүл мэнд, халдвар судлалын байдлыг сайжруулах чиглэлээр хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэлж талархал илэрхийлэв.
Үндсэн илтгэгчдийн илтгэлтэй холбогдуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн ба Дэд сайд Л.Бямбасүрэн хуралдаанд оролцогчдын зүгээс тавьсан асуултуудад хариулж хэлэлцүүлэгт оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан