Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Өвөрмонгол эмч нар Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр үнэгүй үзлэг хийж байна

Уламжлалт анагаах ухааны салбарт дэлхийд нэр хүндтэйд тооцогддог Өвөрмонголын нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нар БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх “Хятад орныг танин мэдэх” цуврал арга хэмжээний хүрээнд манай улсад ирээд байгаа билээ. Тодруулбал, Өвөрмонголын олон улсын Монгол эмнэлгийн хорооны уламжлалтын тасгийн 9 эмч, мэргэжилтэн үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийхээр ирсэн нь энэ. Тэд уржигдар Баянзүрх дүүрэг, өчигдөр Хан-Уул дүүргийн эмнэлэг дээр үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж үзүүлэхээр ирсэн иргэдэд ходоод, зүрх судас, уламжлалт эмчилгээний арга болох таван засал, гэмтэл согог, яс бэртэл, мэдрэлийн цэгийн эмчилгээ хийсэн байна. Нярхай хүүхдээ тэвэрсэн эх, настан буурлууд ээлж дарааллаа хүлээн тэдэнд үзүүлж, эмчилгээ хийлгэж зөвлөгөө авсандаа туйлын баяртай байсан байна. Тэр бүү хэл Өвөрмонголын эмч нар ирж үнэгүй үзлэг оношилгоо хийнэ гэсэн сургаар холоос зорьж ирсэн хүн ч байсан ажээ.

Тэгвэл Өвөрмонголын эмч нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр мөн адил үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж байгаа юм байна. Энэ удаагийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоог 700 хүнд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ирсэн эмч нарын үзлэг хийх хугацаа өнөөдрөөр дуусч байгаа учир та амжиж Чингэлтэй дүүргийн эмнэлгийг зориорой.

А.АКЭРКЭ

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хамгийн их уншсан