Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
“Намрын ногоон өдрүүд-2019”-д оролцох аж ахуй, нэгжийн бүртгэл эхэллээ

“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ энэ сарын  18-24 өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулна. Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор болох юм.

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс”, 9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”,  9-р сарын 22-нд  “Мах сүүний анхдугаар аян”, 9-р сарын 23-нд  “Органик хүнс” өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулна.   

Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар зохион байгуулах нь.

  1. Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн                                                                     
  2. Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн                             
  3. Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн                      
  4. Хүүхдэд зориулсан шилдэг бүтээгдэхүүн 
  5. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн            

Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хүсэлт бүхий албан бичгийг  9-р сарын 12-14-ны өдрүүдэд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Цэцэгбадам хүлээн авч, мандат олгох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан