Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Хилийн боомтуудад жуулчдад цогц мэдээлэл өгөх “ЭЛЕКТРОН ХӨТӨЧ” гардууллаа

БОАЖЯ-наас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд 21 боомтын захиргаанд жуулчдад зориулсан анхан шатны хөтчийн үйлчилгээ үзүүлэх аппликэйшн бүхий электрон дэлгэц хүлээлгэж өглөө.

Энэхүү электрон хөтөч нь Монгол Улс руу боомтоор дамжин нэвтэрч буй жуулчдад Монгол орны талаарх бүх төрлийн мэдээллийг өгч, 21 аймагт үзэж болох түүх соёл, байгалийн цогцолборт газруудыг танилцуулах юм. Мөн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг багтаасан бөгөөд аяласан газраа тэмдэглэх, эрүүл мэнд, аюулгүй байдлын тусламжийг хэрхэн авахыг ч зөвлөх юм байна.

Электрон хөтөчийг холбогдох байгууллагуудад хүлээлгэж өгөх үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Боомтуудад электрон хөтөчийг байршуулснаар нэвтэрч буй жуулчдад тулгардаг хүндрэл бэрхшээл багасч, хил орчмын аялал жуулчлал хөгжих эхлэл тавигдах юм” хэмээлээ.

Боомтуудад хүлээлгэн өгөх электрон хөтчийг хүлээж авсан Хил хамгаалах ерөнхий газрын Шалган нэвтрүүлэх хэлтсийн дарга хурандаа Д.Ганбаатар “Боомтоор нэвтэрч буй жуулчдад мэдээлэл өгөхөд тулгардаг хүндрэлийг шийдэж өгч байгаад баяртай байна.  Боомтоор нэвтрэх жуулчид хүлээлгийн танхимд байх хугацаандаа Монгол орны талаарх бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой болсон нь аялал жуулчлалын хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэв.

Электрон хөтөч нь эхний ээлжинд англи хэлээр мэдээллийг жуулчдад хүргэх  бөгөөд цаашид өргөжүүлж, олон орны хэлээр мэдээлэл түгээхээр төлөвлөж байгааг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан хэлж байсан юм.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсний дотор хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлэх ажлыг тусгасан билээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан