Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Авто замын ажил 80 хувьтай хийгдэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 дугаар байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж ажилласан.

Энэ үеэр барилгын ажлыг гүйцэтгэж буй гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 м авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Хотын Захирагчийн энэ саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар авто замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нэхмэлийн шарын хуучин байрнуудыг шинэчлэн орон сууцны хороолол барих ажил ид дундаа явж байна. Үүнтэй зэрэгцэн авто замын асуудал орхигдсон байсан. Оршин суугчдын зүгээс энэ жил усархаг бороо их орсны улмаас зам талбайд явган хүн явах боломж нөхцөл хэцүү боллоо гэсэн гомдол саналуудыг удаа дараа ирүүлдэг байсан. Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга албаны хүмүүсийн хамт биечлэн ирж ажиллан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл одоо барилгын ажлыг гүйцэтгэж буй компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд авто замын ажлыг эхлүүлээд ажил нь 80 хувьтай явж байна” хэмээлээ.

Энэ үеэр оршин суугч Ц.Ганхуяг “Хувийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр нийгмийн хариуцлагын хүрээнд авто замын ажлыг хийж байгаад баяртай байна. Оршин суугчдадаа хандаж хэлэхэд  замын ажил хийгдэж байх энэ хугацаанд тэвчээртэй, хүлээцтэй байхыг хүсье” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан