Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Аврах зам гарцыг хаасан зөрчил гал түймрийг унтраахад хүндрэл учруулж байна

Аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчин, дур мэдэн барилга байгууламжийн хийц бүтээцийг өөрчлөх, аврах зам гарцыг хаах зэрэг зөрчил гаргаж байгаа нь урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг шуурхай унтраахад хүндрэл учирч, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдалд хүргэж байна.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 21 дүгээр зүйлийн 21.1-д галын аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга байгууламж ашиглахыг хориглоно гэж хуульчилсан.

Барилга байгууламжийг барих ажлыг гүйцэтгэхдээ хууль, тогтоомжоос гадна “Өндөр барилгын төлөвлөлт” /Барилгын норм ба дүрэм БНбД 31-17-10/, Барилга байгууламжийн галын аюулгүй байдал /БНбД 21-01-02/, “Барилгын зураг төсөл зохиох галын аюулгүйн норм” /БНбД 21-02-02/ болон бусад галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын баримт бичгийн холбогдох заалтуудыг дагаж мөрдөх ёстой.

Түүнчлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.14-д зааснаар Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хариуцлагын арга хэмжээ оногдуулдаг тул аж ахуй нэгж, хуулийн этгээд, иргэд Монгол Улсын хууль, тогтоомж, галын аюулгүй байдалтай холбоотой стандарт, норм, нормативын шаардлагыг хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газраас АНХААРУУЛЖ байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан