Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
“ШИЛДЭГ МӨРДӨГЧ-2019” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Цагдаагийн Ерөнхий Газрын Мөрдөн Байцаах Албаны түүхт 73 жилийн ойд зориулсан “Шилдэг мөрдөгч” тэмцээн өнөөдөр /2019.09.12/ нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын Тэргүүн Дэд дарга, Цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, МБА-ны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл болон тэмцээнд оролцож буй мөрдөгч байцаагч, алба хаагчид оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд нийт 51 нэгжийн 52 мөрдөн байцаагч оролцож байна.

Үйл ажиллагааг нээж Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: “БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын 1946 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 504 тоот тушаалаар анх “Мөрдөн байцаах групп”-ыг байгуулснаас хойш өнөөдөр 73 жилийн ойтойгоо золгож байгаа Мөрдөн байцаах албаны нийт хамт олонд баярын мэнд хүргэе.

Анх 1993 онд Улсын Мөрдөн Байцаах Газрын дарга, Цагдаагийн хуранднаа Д.Алтангэрэлийн шийдвэрээр “Мэргэжлийн аварга мөрдөн байцаагч” тэмцээнийг аймаг, нийслэлээс шалгарсан 43 мөрдөн байцаагчийг оролцуулан зохион байгуулж, тус газрын Чухал хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан дэслэгч А.Эрдэнэбаяр түрүүлж байсан түүхтэй.

Мөрдөн Байцаах Албанд зүтгэж буй мөрдөгчиддөө хандаж хэлэхэд төрийн хуулийг чандлан хэрэгжүүлж, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Тус албаны түүхт 73 жилийн ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээнийг албаны даргаас өгсөн удирдамжийн дагуу зохион байгуулж байна. Тэмцээний гол зорилго нь мөрдөгчдийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, мөрдөх ажиллагааны чанар үр дүнг ахиулах, цагдаагийн байгууллагын олон талт үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах юм.

Мөн тэмцээнд АТГ, Тагнуулын Ерөнхий Газрын мөрдөн байцаагч нар оролцож байгаагаараа онцлогтой. Тэмцээн өнөөдөр, маргааш хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт найман төрлөөр хурд хүчээ үзэж шилдэгээ шалгаруулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан