Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Улаан лооль, өргөст хэмхтэй дармал

 

 Шинэ ургацын ногоо элбэг байгаа дээр та өөрийн хэрэгцээндээ дармал нөөшилж аваарай.

Орц: (8-10 порц)

улаан лооль 1 кг  

өргөст хэмх 1 кг  

сармис 4 хумс  

үрлэн перец 10 ш  

анхилуун перец 5 ш  

хадаасан цэцэг (гвоздик) 4 ш

лаврын навч 3 ш  

лууван 1 ш  

үхрийн нүдний навч эсвэл интоорын навч амталгаагаар  

 

1. Улаан лооль, өргөст хэмхээ сайтар угаана. Цэвэрхэн шилэнд навчнуудаа хийгээд дараа нь амтлагчууд, саримс, өргөст хэмх, улаан лоолио ээлжлэн хийнэ.

2. Улаан лооль бүрийг хагарахаас сэргийлж шүдний чигчлүүрээр хатгаж болно. Дээрээс нь луувангаа хийгээд, навч үлдсэн бол хийнэ. Ус буцалгаад шилэндээ хийнэ. 15 минут байлгаад усаа буцаагаад сав руугаа асгана.

3. Буцалж байгаа усанд амталгчуудаа уусгана: 3 литрийн шлэнд 4 хоолны халбага давс /овоолохгүйгээр/, 3 хоолны халбага элсэн чихэр орно. Энэ усаа дахиад шилэндээ хийгээд сайтар таглана.

4. Дармалаа хөргөөд хадгалах газраа тавина. Өвөл амттай ногоогоо амтархан идээрэй!

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан