Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Эквадор Ж. Ассанжид орогнол олголоо
Эквадорын Ерөнхийлөгч Р.Корреа “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжид улс төрийн орогнол олгожээ. Энэ шийдвэрийг Их Британи болон Шведийн тал аль аль нь шүүмжлэлтэйгээр хүлээн авлаа.
Шведийн хуулийн байгууллагын өмнө гэм буруутай эсэхээ хэлэлцүүлэх ёстой Ж.Ассанж хуулийн хариуцлагаас зайлсхийж Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд орогнож буй билээ. Түүнийг  Шведийн талд хүлээлгэн өгч, хууль шүүхийн өмнө аваачихын тулд Их Британийн тал Элчин сайдын яаманд хүчээр ч болов баривчилгаа хийнэ хэмээн сануулаад байгаа. Гэвч тусгаар улсын гаргасан шийдвэрийг хүндэтгээд тийм байдалд хүрэхгүй байх хэмээн найдаж буйгаа Эквадорын Гадаад хэргийн сайд мэдэгдээд байна. Эквадорыг төлөөлж Сайд Рикардо Патино мэдэгдэл хийхдээ “Тусгаар тогтносон, бүрэн эрхэт улс орогнол хүссэн хэн нэг иргэнд зөвшөөрөл олгох эсэх нь тухайн улсын бүрэн эрхийн асуудал. Их Британи үүнийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Бид Жулиан Ассанжийг аюулгүйгээр Эквадорт хүргэхийн тулд олон улсын хуулийн дагуу өөр ямар нэг арга хэрэглэх болно” гэсэн байна.  
Шведэд хүчингийн хэрэг үйлдсэнд буруутгагдсаны зэрэгцээ АНУ-ын нууцыг задруулсныхаа төлөө тус улсын шүүхийн өмнө ч очиж магадгүй байгаа Ж.Ассанжид улс төрийн орогнол олгосон шийдвэрээ Эквадорын тал тайлбарлахдаа “Хэрэв түүнийг Шведийн талд өгвөл хүний эрх нь зөрчигдөж болзошгүй” гэсэн шалтгаан хэлж байгаа юм. Ж.Ассанжийн тухайд тэрээр зөвшөөрсөн шийдвэр хүлээж авсан даруйдаа “Түүхэн ялалт боллоо. Гэхдээ тэмцэл одоо л эхэлж байна” гээд “АНУ-ын хуулийн байгууллага “Wikileaks”-ийн эсрэг шалгалт мөрдлөг явуулахаа зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.
Харин Шведийн зүгээс Эквадорыг Швед төдийгүй Европын холбооны хууль шүүхийн үйл ажиллагааг тасалдуулах зорилготой хүлээн зөвшөөрч боломгүй шийдвэр гаргалаа хэмээн зэмлэж байна.
Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хааг ч “Ж.Ассанжийг Их Британиас аюулгүйгээр гаргаад явуулах хууль зүйн ямар ч үндэс байхгүй” гэж мэдэгдлээ. 
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан