Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Учрал: Оюутолгойн менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулах, төлбөрийн давхардлыг арилгах тохиролцоонд хүрлээ Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна “Лаг шатаах үйлдвэр”
төслийн Бүрэн шинжилгээний ажлын хэсэг байгуулагдаж, нарийвчилсан судалгаа хийж байна АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Universe картын 1 жилийн ойд зориулсан урамшуулал эхэллээ БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХ, НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГЫН ХҮРЭЭНД УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна 329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгааны станцын ажлыг эрчимжүүлнэ "Дэлхийн өрхийн эмч нарын өдөр" тохиож байна
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны төлөөллийн хамт Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, эмч эмнэлгийн ажилчидтай уулзлаа.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээний алба, стратеги төлөвлөлт гадаад харилцааны алба, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба болон эмчилгээ чанарын алба гэсэн үндсэн дөрвөн албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 336 ажилтан, албан хаагчидтай. Хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт, осол гэмтлийн тоог бууруулах, дүүргээс нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгах зорилт тавин ажилладаг. Эрүүл мэндийн төв нь 40 мянга орчим хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг гэмтэл, мэс засал, хүүхэд, дотор, эх барих эмэгтэйчүүд, халдварт сүрьеэ, амбулатори болон хэвтэн эмчлүүлэх гэсэн чиглэлүүдээр үзүүлдэг гэж тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож байдаг эмнэлгийн эмч, мэргэжилтэн та бүхэнд юуны өмнө ажлын амжилт хүсье. Нэг шинжилгээ өгөхийн тулд хот руу явдаг байсан асуудал байхгүй болж байгаад талархалтай байдаг. Ямар ч цаг үед эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй авдаг байх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Нийслэлээс онцгой анхаарал хандуулж ажиллаж байгааг энд онцлон хэлье. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө анхаарч байна” хэмээлээ.

Энэ үеэр БНСУ-ын Сөүл хотын Сон-Э эмнэлэг болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв хоёр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харилцан хөгжүүлэх хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНСУ-ын Сон-Э эмнэлгийн зүрх судасны төвийн дарга Ким Бэ Кин, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль нар болон эмнэлгийн эмч, ажилчид оролцов. Уг гэрээгээр эмч, эмнэлгийн мэргэжилтэн солилцох хөтөлбөр, харилцан өвчтөн солилцох, шинжилгээний сорьц ба шинжилгээний хариуг илгээх, эмнэлгийн сурталчилгаа ба харилцан туслалцаа зэрэгт хамтран ажиллахаар тусгасан байна.

Мөн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд Эрүүл мэндийн яамнаас тус дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлэгт пургон машин, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн форд автомашиныг өгснийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр гардуулж өгч, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд иргэдийнхээ эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүссэн юм.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан